Яагаад Колумб улсын галбиржуулагч даруулгыг сонгох вэ?

Яагаад Колумб улсын галбиржуулагч даруулгыг сонгох вэ?

Яагаад Колумб улсын галбиржуулагч хувцсыг сонгох вэ?

 Колумб улсын дотуур болон галбиржуулагч хувцасны үйлдвэрлэл 70 гаруй жилийн түүхтэй. Энэ олон арван жилийн хугацаанд АНУ, Европ, сүүлийн үед Ази гэх мэт стандартын өндөр шалгууртай зах зээлд хүрэх боломжийг олгосон чанар, дизайны шинэчлэл, өөрийн материалын технологийг хөгжүүлэх зорилготоо хүрч дэлхийн шилдэг үйлдвэрлэгч орны нэг болж чадсан. Бид Колумб улсын 4 тэргүүлэгч үйлдвэрлэгч брэндүүдтэй түншлэл байгуулж албан ёсоор Монголдоо оруулж ирдэг.

Манай үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Н.Золзаяа нь 2005 оноос хойш Латин Америкт найм гаруй жил амьдрахдаа Колумб улсын дотуур болон галбиржуулагч хувцасны брэндүүдийн чанар, тав тух, бодит үр дүнг өөрийн биеэр мэдэрч байнгын хэрэглэгч нь болсон. 2013 онд  Монголд чанартай галбиржуулагч болон дотуур хувцасны сонголт хомс байсан тул тэрээр анх удаа Колумб улсын жинхэнэ дээд зэрэглэлийн брэндүүдийн бүтээгдэхүүнийг эх орондоо анхлан нэвтр үүлсэн.

Энэ 20 гаруй жилийн  хугацаанд тэрээр арвин туршлага хуримтлуулж, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нарийн сонгон бүсгүйчүүддээ санал болгосоор иржээ.       
     

Колумб улсын галбиржуулагч хувцас юугаараа онцлог вэ?

Колумб улсын галбиржуулагч хувцас үнэхээр илүү сайн уу, юугаараа онцлог вэ? гэж биднээс байнга асуудаг. Маш том ялгаа бий: Колумб улсын галбиржуулагч нь баталгаажсан өндөр чанарын стандарт, ухаалаг даавуу, бэхжүүлсэн, үл үзэгдэх оёдол, шаталсан шахалтаар өдөр тутмын хэрэглээнд тав тухыг хангах зорилготойгоор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдтэй.

Галбиржуулагч хувцасны олон брэнд байдаг бөгөөд  үйлдвэрлэхдээ чанаргүй даавуу, сул оёдол, өдөр тутмын хэрэглээнд хүндрэл учруулдаг тав тухгүй материал ашигладаг ба чанараас илүү тоо хэмжээг чухалчилсан нь илт байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь анхаарал татахуйц сурталчилгаа, шинжлэх ухааны үндэслэлгүй эрүүл мэндийн ашиг тусыг хүртэл амладаг боловч хэрэглээний явцад бодит үр дүн үзүүлж чаддаггүй. 

Харин Колумб улсын галбиржуулагч хувцас нь 70 гаруй жилийн туршлага, байнгын шинэчлэл, өндөр технологи шингээж хийгдсэн ба хэрэглээний явцад бат бөх эдэлгээ, тав тух, баталгаат чанараараа дэлхийд нэр хүндтэй болоод удаж байгаа билээ.

Колумб улсын галбиржуулагч нь гайхамшгийг амладаггүй ч эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой тогтмол хэрэглэвэл нүдэнд харагдахуйц үр дүнг өгдөг. Эдгээр нь биеийн галбир, нурууны бөгтөр засаж , бэлхүүсийг тодотгож , янз бүрийн биеийн хэлбэрт дасан зохицож дэгжин байх зориулалттай бүтээгдсэнээрээ онцлог.

Манай DIVINA дэлгүүрээс галбиржуулагч хувцас сонгох ямар ашиг тустай вэ?:

  • Таны галбирыг үр дүнтэй,  эрсдэлгүйгээр хэлбэржүүлэхэд тохиромжтой даруулгыг санал болгоно.
  • Өдөр тутамд суугаа болон зогсоо ажиллахад нуруунд тушиг тулгууртай зөөлөн, амьсгалах даавуутай.

  •  Хэвлийн болон гоо сайхны төрөл бүрийн мэс заслын дараа нөхөн сэргээх зорилгоор зүүх зориулалттай бүх төрлийн даруулгуудтай.
  •  Өдөр тутмын хэрэглээнээс эхлээд онцгой арга хэмжээ хүртэл янз бүрийн биеийн хэлбэр, хэв маяг, хэрэгцээнд дасан зохицох загваруудын өргөн сонголттой.
  •  Чанартай материал, бат бөх оёдлын ачаар хэлбэр дүрс, барилтаа алдахгүйгээр олон жил      хэрэглэгдэнэ.
  •  Олон арван жилийн туршлагатай, олон улсын стандартад нийцсэн брэндүүдийг танд санал болгоно.
  •  Хуурамч амлалт, "гайхамшиг" гэж байхгүй, тууштай хэрэглэсэнээр л бодит үр дүн үзүүлдэг. 

Манай DIVINA дэлгүүрээс Колумб улсын галбиржуулагч хувцсыг сонгох нь туршлага, технологи, батлагдсан чанарыг сонгох явдал юм. Та өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл хангалуун байдалдаа ашигтай хөрөнгө оруулалт хийх хамгийн зөв шийдвэр тань болно.

Divina - Shapewear & Lingerie

 

 

Back to blog