ДААШИНЗ ДОТУУР ӨМСӨХ ДАРУУЛГА

ДААШИНЗ ДОТУУР ӨМСӨХ ДАРУУЛГА

ДААШИНЗ ДОТУУР ӨМСӨХ ДАРУУЛГА ХЭРХЭН СОНГОХ
12-р сар гарах төдийд л найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олны шинэ жилийн үдэшлэгүүд ар араасаа үргэлжилж бүсгүйчүүд бидэнд төрөл бүрийн даашинзууд өмсөх хэрэг гардаг. Бариу даашинз, хувцас өмсөхөд өөртөө итгэлтэй харагдахад туслах галбиржуулагч хувцасыг хэрхэн сонгох бидний бэлдсэн шилдэг зөвлөмжийг уншина уу:
1. Та даашинзаа эхэлж, дараа нь даруулгаа сонгох хэрэгтэй. 
 Даашинзыг өмсөж үзээд хэр зохицож байгааг нь харж, бага зэрэг шахаж, дэмжихийг хүсч буй хэсгийг нь олж мэдээрэй. Хувцасны эсгүүр , ямар даавуугаар хийгдсэнийг анхаарч үзээрэй. Учир нь эдгээр нь даашинз хэрхэн тохирох, дотуур хувцас тань хэр зэрэг харагдахад нөлөөлдөг. Зарим даашинз нь биеийн өөг нууна, эсвэл ил болгох талтай бөгөөд гайхалтай харагдахын тулд бага зэрэг шахах эсвэл огт шахах шаардлагагүй байдаг бол зарим нь маш бариу бөгөөд оёдол зэрэг жижиг товойсон бүрийг харуулдаг. 
2. Дарах хүсэлтэй хэсэгээ сонго.
Биеийн аль хэсгийг даруулахаасаа шалтгаалж бүтэн биений үргэлж боди эсвэл биеийн дээд, дунд, доод хэсгээр дарах сэт даруулгууд сонгож боломжтой.
3. Шахалтын түвшингээ сонгоно уу.
Leonisa-д бид дөрвөн түвшний шахалтыг санал болгож байна: супер тав тухтай, дунд зэргийн, хатуу, нэмэлт хатуу. Хэр их шахалтыг хүсч байгаа нь хувцаслалтын хэв маяг болон таны хувийн сонголтоос хамаарна. Шахалтын түвшинг тодорхойлж чадсанаар олон даруулгууд дундаас өөрт тохирсонг сонгоход хялбар болно.
4. Материал, өнгө зэргийг анхаарч үзээрэй.
Зарим дэгээ, цахилгаантай даруулга нь даашинзны доор харагдах бөгөөд хар өнгийн шорт нь цайвар өнгийн даашинзны дотороос харагдаж болно. Хувцасныхаа өнгө, материалыг сонгохдоо эдгээрийг анхаарах хэрэгтэй. 
5. Та даашинзны доор эсвэл өөр төрлийн хувцас өмссөн ч энэ зөвлөгөөг санаж сонголтоо хийнэ үү.
Туранхай харагдахыг хичээж хэт бариулж авах нь  даруулга товойж, атираа үүсгэх болно. Үүгээр ч зогсохгүй хэтэрхий жижиг өмсөх өөрт тавгүй байх бөгөөд та хурдан тайлахыг хүсэх болно. Тиймээс өөрийн биеийн онцлогт тохируулж олон цагаар хэрэглэхэд биед эвтэйхэн байх нь чухал.
Back to blog